Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх аймгийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн 2022 оны 10 дугаар хурал 2022 оны 08-р сарын 11-ний өдөр хуралдав. Нийт 1 аж ахуйн нэгжийн 1 нэр төрлийн бүтээгдэхүүн, 11 үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангаагүй 1 үйлчилгээний газарт үнэлгээний ажлын хэсгээс стандартын шаардлагыг хангах талаар үүрэг даалгавар өгч хойшлууллаа. Шаардлагын хэмжээнд үнэлэгдсэн 1 аж ахуйн нэгжийн 1 бүтээгдэхүүн, 10 үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.