Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Дархан-Уул аймаг дахь салбар танхимтай хамтран Дэлхийн стандартын өдөр, Дархан хот байгуулагдсаны 62 жилийн ойн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дархан түншлэл-2023, аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалт, Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг 2023 оны 10-р сарын 12-с 10 сарын 15-ны өдрүүдэд Залуучууд театр, Найрамдал талбайд зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Орхон, Өвөрхангай, Завхан аймгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон газар тариалан эрхлэгч нийт 80 орчим аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгчид, иргэд оролцож, 4 өдрийн турш иргэд үйлчлүүлэгчиддээ үйлчилж өөрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчиллаа.
Аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Дархан-Уул аймаг дахь салбар танхимын төлөөллөөс бүрдсэн шалгаруулалтын комисс аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн болон үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг шалгарууллаа.
- Аймгийн 2023 оны Брэнд бүтээгдэхүүнээр “Хатан ивээл хайрхан” ХХК-ийн “D-61 загварын гутал”
- Шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр “Говь дүүрэн шим” ХХК-ийн “Гэр бүл талх”
-Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр “Дархан ширэн урлал” ХХК-ийн “Нурууны хамгаалалтын ширэн бүс” тус тус шалгарлаа.
Брэнд болон шилдгээр шалгарсан бүтээгдэхүүнд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.3.3.3 дахь заалтын 163 дугаар арга хэмжээ, Аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтыг үндэслэн “Дархан брэнд, шилдэг бүтээгдэхүүний лого”-г хэрэглүүлэхээр Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга Б.Цэвэээндорж дээрх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, лого хэрэглүүлэхээр боллоо.
![](https://masm.gov.mn/da/images/news/1697510582_393283833_350203634193846_1858840788481555252_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1697510697_393626560_1522490165271266_5132553229092787487_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1697510603_387536627_1060656678266397_2650430330393777972_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1697510625_393506934_272124719144984_5531932302884629748_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1697510653_393635105_2462240377289350_2392973931298142994_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1697510672_393668456_1494827738000168_5387576519013214079_n.jpg)