Тус хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 420 дугаар тогтоолоор баталсан 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 12/11 дугаар удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа, түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг хяналт шалгалтад хамруулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сорьцын хяналт шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлээд байна.
Шалгалтад үнэт металлын худалдаа эрхлэгч 4 иргэн хамрагдсан бөгөөд хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хамруулаагүй 1 зөрчил, үнэт металлын хаяг шошгын мэдээлэл зөрүүтэй 3 зөрчил илрүүлж нийт 4 зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд цаашид "MNS 6505:2015 Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага" стандартын хангасан мөнгөн аяга худалдан борлуулах, эрх бүхий этгээд баталсан дотоод хяналтын журам боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.