Салбарынхаа болон аймаг орон нутгийнхаа дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж 2022 оны ажил хөдөлмөрөөрөө 21 аймгаа тэргүүлж "Шилдэг хэлтэс" болж тэргүүн байрт шалгарлаа.
Хамт олондоо баяр хүргэе. Төр, түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Стандарт хэмжилзүйн салбарт ажиллагсдадаа амжилт хүсэж, гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Нийт харилцагч аж ахуйн нэгж байгууллагууд, иргэддээ болон биднийг дэмжиж урам зориг өгдөг та бүхэндээ талархлаа илэрхийлье.
![](https://masm.gov.mn/da/images/news/1680503384_337734755_587852033404064_1238134226620775463_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1680503399_338292233_1437569476986648_1504624153149995581_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1680503420_338482586_113613918355408_669396030750592969_n.jpg)