Баталгаажуулалтын шинжээч нар нийт 2 аж ахуйн нэгжийн 2 нэр төрлийн бүтээгдэхүүн, 4 нэр төрлийн 38 үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангаагүй 4 үйлчилгээний газарт үнэлгээний ажлын хэсгээс стандартын шаардлагыг хангах талаар үүрэг даалгавар өгч, стандартын шаардлагын хэмжээнд үнэлэгдсэн 2 аж ажуйн нэгжийн 2 нэр төрлийн бүтээгдэхүүний, 4 нэр төрлийн 34 үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлснээс 1 аж ахуйн нэгжийн үйлчилгээний газрыг стандартын хэрэгжилтийн түвшинг нэмэгдүүлсний дараа хурлаар дахин хэлэлцүүлэхээр, 2 аж ахуйн нэгжийн 2 нэр төрлийн бүтээгдэхүүн, 4 нэр төрлийн 33 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.