Сорьцын хяналтын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймаг, Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаанд хяналт тавих, туршлага солилцож, хамтарсан ур чадварын сорилт хийлээ.
Уг сорилтыг 999,90 эталон дээж, тухайн өдрийн нэг дээж, мөн өмнө нь шинжилгээ хийгдсэн нэг дээжид химич тус бүрээр шинжилгээг хийж гүйцэтгэн үр дүнд дүн шинжилгээ хийлээ.
Сорилтын үр дүн нь MNS/ISO 11426:2017 стандартад заасан зөвшөөрөгдөх хязгаарт багтсан.