Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лаборатори нь Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 275 дугаар тогтоолоор байгуулагдаж, 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Тус лабораторийн агааржуулалтын систем нь шаардлага хангахгүй үйл ажиллаагаа явуулж байсан бөгөөд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Дархан Хүрд” ХХК агааржуулалтын бүрэн системийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулан ажлын байрны эрүүл, аюулгүй байдлыг хангаж хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж өгсөн удирдлагууд болон ажил гүйцэтгэгч “Дархан-Хүрд” ХХК-ийн хамт олондоо баярлалаа.