ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН
ХЭЛТСИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН СОРИЛТЫН ЛАБОРАТОРИ
Орчин үеийн шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй бохирдлын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн, ургамал, ургамлын үр, түүхий эдэд аюулгүй үзүүлэлтийг тодорхойлж, аюулгүй байдлын тандалт судалгаа, дээжийн шинжилгээг хийж, орон нутгийн ард, иргэдийг баталгаат хоол хүнсээр хангах, эрүүл, аюулгүй орчин амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Лаборатори нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулж, чанар аюулгүй байдлын баталгааг гаргана. Үүнд:
- Хүнсний аюулгүйн үзүүлэлт буюу бүх төрлийн хүнсэнд нян, мөөгөнцөр, тэдгээрийн хор, физик, химийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэх;
- Орчны аюулгүйн үзүүлэлт буюу хөрс, ус, агаарын хими, биологийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэн тодорхойлох;
- Эмнэлгээс шалтгаалах халдварыг шинжлэн тодорхойлох;
- Ахуйн хими, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний аюулгүй эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тодорхойлох;
- Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол зэрэгт гадаад болон дотоод хорио цээртэй хортон шавж, хачиг, хог ургамал, ургамлын өвчин илрүүлэн тодорхойлох;
- Бүх төрлийн таримал ургамлын үр, үр тарианд тариалалтын болон технологийн чанарын шинжилгээ хийх;