"Техникийн зохицуулалт батлах тухай" Засгийн Газрын 148 дугаар тогтоолыг аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд танилцуулж сурталчилах ажлыг зохион байгуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга нарын хамтран баталсан 01 дугаар удирдамжийн хүрээнд 2021 оны 10-р сарын 29-ны өдөр хүнс, эрчим хүч, уул уурхайн салбарын 20 гаруй байгууллагын төлөөллийг хамруулан СХЗХ-ийн мэргэжилтэн Д.Болортуяа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, агаар, ус, хөрсний техникийн зохицуулалтын талаар мэдээлэл хийж, байгууллагын танилцуулга, холбогдох стандартуудын жагсаалтыг бэлтгэн тарааж, харилцан ярилцлага хийлээ.
Дархан-Уул аймагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд танилцуулах арга хэмжээ цаашид үргэлжилнэ.
![](https://masm.gov.mn/da/images/news/1635493717_246648201_1114771058927400_6575342054894575010_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1635493673_246356908_1115063282586559_5676710794829017243_n.jpg)