MNS ISO 9001:2016 "Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага" стандартын сургалт Дархан -Уул аймагт боллоо.
Тус сургалт нь “ISO 9001” стандартын мэдлэг мэдээлэлтэй болгох, байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, нэвтрүүлэхээр зохион байгуулагдаж байгаа ба орон нутагт ААНБ- ыг өргөнөөр хамруулсан том хэмжээний сургалт боллоо.
Сургалтыг Мэдээлэл технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн арга зүйч , сургагч багш нар удирдан зохион байгуулсан ба MNS ISO 9001:2016 "Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага" стандартыг хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр зорьж буй 31 ахуй нэгж байгууллагын 67 албан хаагч хамрагдав.
![](https://masm.gov.mn/da/images/news/1681355245_339235532_1168624563845144_719943028594495642_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1681355272_339085738_125344017126208_5303634487029233415_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1681355295_337641996_620844486598300_5603519746779288931_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1681355328_337913736_1364543740995697_1774367177725794245_n.jpg)