Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь салбарын болон аймаг орон нутгийнхаа дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж 2022, 2023 оны ажил хөдөлмөрөөрөө 21 аймгаа тэргүүлж "ШИЛДЭГ ХЭЛТЭС" болж тэргүүн байрт шалгарлаа. 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар дурдвал:
- 147 бүтээгдэхүүн, 228 үйлчилгээнд тохирлын баталгаажуулалт хийсэн;
- 12 ААН, 1 иргэний 6 нэр төрлийн экспортын бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийж, 592 ш экспортын гэрчилгээ олгосон;
- 12300 ш хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт, 84 хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийсэн;
- 3523 бүтээгдэхүүнд 8147 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийсэн;
- 1975 кг алтыг хайлж гулдмайлсан;
- Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia сайтаар иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг цахимаар хүлээн авч, төрийн бодлого чиглэлтэй нийцүүлэн үйл ажиллагаа эрхэлсэн;
- "ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР"-ийг тохиолдуулан ШУТИС ДаТС-ийн инженерчлэлийн салбар хамтран "БҮТЭЭМЖ БА ИННОВАЦИ-2023" олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулсан;
- "Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага MNS ISO 9001:2016" стандартыг хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр зорьж буй 31 ахуй нэгж байгууллагын 75 албан хаагчид олон улсын стандартын талаар томоохон сургалт мэдээлэл зохион байгуулсан;
- Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны Газартай хамтран ажиллах “Санамж бичиг”-г баталснаар ерөнхий боловсролын сургуулийн 20 мянга гаруй сурагчдад “Стандарт, хэмжилзүйн тухай ерөнхий ойлголт”, “Хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго” сэдэвт сургалтыг иргэний боловсролын хичээлийн цагаар сургагч багштай хамтран зохион байгуулсан;
- Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн хүрээнд салбарын нийт албан хаагчдын дунд /Стандарт хэмжил зүйн газар, 21 аймаг дахь хэлтсүүдийн албан хаагчид/ “Урлаг, спортын 2 дугаар” наадмыг зохион байгуулсан.
- "Хүүхэд хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулан байгууллагын албан хаагчдын хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүүхдэд ээлтэй орчин" бүрдүүлж “Хэлтсийн дэргэдэх хүүхдийн өрөө”-г тохижуулж ашиглалтад оруулсан.
- Байгууллагын сургалтын өрөөнд урсгал засвар, тохижилт хийж цахимжуулах төсөл боловсруулж, аймгийн Засаг даргын тамгын газраас 15 сая төгрөгийн санхүүжилт авч, нийт албан хаагчид бүрэн засвар хийж, тохижуулсан зэрэг амжилтаараа “ХОШОЙ АВАРГА” болж, нэгэн сайхан түүхийг бүтээлээ.
Хамт олондоо баяр хүргэе. Төр, түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Стандарт хэмжилзүйн салбарт ажиллагсдадаа амжилт хүсэж, гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Нийт харилцагч аж ахуйн нэгж байгууллагууд, иргэддээ болон биднийг дэмжиж урам зориг өгдөг та бүхэндээ талархлаа илэрхийлье.
![](https://masm.gov.mn/da/images/news/1705998853_416135522_925318839119961_5656808438864137792_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1705998910_338867312_1860418090998207_1359492118022661034_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1705998877_416199293_758429332875731_6621745708907623794_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1705998929_421788687_225941233904296_555013261580398871_n.jpg)