Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Өвлийн спортыг дэмжих тухай” 27 дугаар Зарлиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зарлагдсан “Мөнгөн өвөл - 2023” цасны баярын арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж албан хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжин ажиллаж, тайлан мэдээллээ ирүүлсэн нийт 18 байгууллагын 2000 орчим хүн хамрагдснаас
- Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль
- Дархан-Уул аймгийн 4-р сургууль
- Дархан-Уул аймгийн XI цэцэрлэг
- ДДСүлжээ – ТӨХК
- Стандарт хэмжилзүйн хэлтэс
- Ус цаг уур орчны шинжилгээний газар зэрэг 6 байгууллагыг 2023 оны “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” – аар шалгаруулж ӨРГӨМЖЛӨЛ, СПОРТЫН ХЭРЭГЛЭЛ МАТЕРИАЛ- аар шагнаж урамшууллаа.