Дархан-Уул аймгийн Стандарт, Хэмжил Зүйн хэлтэс нь “Дэлхийн хэмжилзүйн өдөр”-ийг тохиолдуулан 2021 оны 05-р сарын 24-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Бэст” сургалтын төвтэй хамтран жижиг дунд бизнес эрхлэгч нарт "Хүнсний худалдаа, үйлчилгээний шинэчлэгдсэн стандарт" сэдэвт цахим сургалтыг зохион байгуулж, "Хэмжилзүйн тухай" хууль, хүнсний худалдаа, үйлчилгээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад мөрдөх стандарт, дүрэм, журмын талаарх мэдээллийг хийсэн ба цахим сургалтанд 25 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл хамрагдаж, сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан ярилцлаа.