Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжилзүйн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05 -ны өдрийн хуралдааны шийдвэрийн хүрээнд стандарт, техникийн зохицуулалтын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дархан -Уул аймгийн хэмжээнд “Стандарт-таны амьдралын баталгаа” аяныг 2022 оны 10 дугаар сарын 20 -ны өдрөөс 11 дүгээр сарын 04 ний өдөр хүртэл 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.![](https://masm.gov.mn/da/images/news/1666255227_3333.png)
![](https://masm.gov.mn/da/images/news/1666255227_3333.png)