Туурга тусгаар Монгол улсын иргэн бүрд "Үндсэн хуулийн өдөр"-ийн мэнд дэвшүүлье!
Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь шинэ “Үндсэн хууль” батлагдсаны 30 жилийн ойн өдрөөр хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, сурталчилах зорилгоор хэлтсийн нийт албан хаагчдад Монгол төрийн тулгуур баримт бичиг болох Үндсэн хуулиар сургалт мэдээлэл хийж, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.
“АХА” тэмцээнд хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн С.Рэнчинсүрэн тэргүүн байрыг эзэлж, хэлтсийн дарга Б.Цэвээндорж дурсгалын зүйл гардуулан өглөө.