Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх аймгийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн 2022 оны 13 дугаар хурал 2022 оны 11-р сарын 30-ний өдөр хуралдав. Нийт 11 үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангаагүй 1 үйлчилгээний газрыг хойшлуулан, 3 үйлчилгээний газарт хугацаатай үүрэг даалгавар өглөө. Шаардлагын хэмжээнд үнэлэгдсэн 7 үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.