Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лаборатори нь 2018 онд Швейцарын хөгжлийн агенлаг болон Монгол банкны санхүүжилтээр байгуулагдаж байсан билээ.
Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри 2021 оны 6 сарын 17-ны өдөр хүрэлцэн ирж үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаатай танилцан өөрийн байгууллагын санхүүжилтээр байгуулагдсан лабораторийн үйл ажиллагаа хэвийн, үр ашигтай явагдаж байгаад талархал илэрхийлж, бидний ажилд амжилт хүслээ.