"СТАНДАРТ-ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА" 14 хоногийн аяны хүрээнд хуваарийн дагуу Шарын гол сумын ЗДТГ-ын албан хаагчид, худалдаа үйлчилгээний 20 гаруй ажилтан албан хаагчдад Стандарт, Хэмжилзүйн талаар сургалт мэдээлэл хийж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн өөрчлөлтийн санал авч, тохирлын үнэлгээ хийж ажиллаа.