Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 420 дугаар тогтоолоор стандарт, хэмжил зүйн салбарын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан 2024.02.01-ний өдөр хүнсний зах, худалдааны төвийн хүндийн хэмжлийн буюу 30-150 кг хүртэл хэмжих хязгаартай электрон жин худалдан борлуулдаг 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад “Хэмжил зүйн хяналт шалгалтын үйл ажиллагаа” сэдвээр;
Стандарт, хэмжил зүйн газраас 2024 оныг “Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага” стандартаар тус тус сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар Хэмжил зүйн тухай хууль, түүний хэрэгжилт, загварын туршилтад ороогүй, шалгалт баталгаажуулалтад хамруулаагүй, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй хэмжих хэрэгслийг ашиглах, худалдахыг хориглодог тухай болон хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгын стандартын шаардлага, цахимаар хэрхэн стандартын талаар мэдээллийг түргэн шуурхай авах талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцож, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дэвшүүлсэн саналыг хүлээн авч, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусган ажиллахаар төлөвлөж байна.
![](https://masm.gov.mn/da/images/news/1706779908_420358614_394028119984784_6162987504502597529_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1706779931_422731352_1061549125110720_1896532189953229060_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1706779948_420179357_1437709896853376_5189507536134877788_n.jpg)