Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх аймгийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр хурал 2022 оны 09-р сарын 19-ний өдөр хуралдав. Нийт 2 аж ахуйн нэгжийн 2 нэр төрлийн бүтээгдэхүүн, 5 үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангаагүй 1 үйлчилгээний газрыг хойшлууллаа. Шаардлагын хэмжээнд үнэлэгдсэн 2 аж ахуйн нэгжийн 2 бүтээгдэхүүн, 4 үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.