Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу шинэ Дарханы сүмийн байранд байрлах түргэвчилсэн шинжилгээний цэгт 11 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд Стандарт, хэмжилзүйн хэлтсийн (СХЗХ) албан хаагчид хуваарийн дагуу ажиллалаа.
Тус цэгт 1192 хүн шинжилгээнд хамрагдсанаас 431 тод эерэг, 41 сул эерэг хариу гарч газар дээр нь эмчилгээний багц олгож, өрхийн эмнэлгийн хяналтанд бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээг авч ажиллахад хамтран ажиллалаа.