Эрүүл мэндийн газраас “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж ерөнхий боловсролын сургуулийн 17 захирал нарыг хамрууллаа. Хэлэлцүүлгийн үеэр тус хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Болортуяа “Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тавих шаардлага MNS 4946:2019” стандартаар мэдээлэл хийж, харилцан ярилцлаа. Хэлэлцүүлгээр гарсан саналыг нэгтгэн холбогдох газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.