Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хүнсний үйлдвэрүүдэд менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын стандартыг сурталчилах ажлын хүрээнд 2021 оны 11-р сарын 22-ны өдөр “Дархан хүнс” ХК-ийн инженер техникийн 8 ажилтанд “Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалт”, “НАССР-Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо” стандартаар сургалт, мэдээлэл зохион байгууллаа.
Сургалтын үеэр шинээр батлагдсан стандартуудын талаар мэдээллэн, харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.
![](https://masm.gov.mn/da/images/news/1637651911_259474109_2721677628136019_2859130389810236007_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1637651931_259711547_2721677588136023_7447107296874670438_n.jpg)