![](https://masm.gov.mn/da/images/news/1677458732_331464016_1548219068989908_5225170594054039988_n.jpg)
Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчдын дунд харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Мэдлэг, чадвартай төрийн албан хаагчид” төслийг 2022 онд үе шаттайгаар хэрэгжүүлсэн билээ.
Энэхүү төслийн хүрээнд спорт, урлагийн наадам, ур чадварын уралдаанд аймгийн #Стандарт_хэмжил_зүйн_хэлтэс, #Нийгмийн_даатгалын_хэлтэс хамтран оролцож багийн дүнгээр ДЭД БАЙР эзэлсэн тул ӨРГӨМЖЛӨЛ, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий #15000000 мян төгрөгийн шагналыг гардан хүлээн авлаа
Төрийн албан хаагчдын спорт, урлагийн наадам, ур чадварын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон нийт хамт олондоо баяр хүргэж 2023 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе