Талст, Эгэл үнэт эдлэлийн дэлгүүр, Олон улсын худалдааны төвийн 5 лангуу, Дархан тээвэр ХХК-ийн 5 лангуу, Номин худалдааны төвийн 3 лангуу нийт 15 үнэт эдлэл худалдаалан борлуулдаг цэгүүдэд сорьцын хяналт, стандарт хэрэгжилтийн шалгалт хийв.
Тус шалгалтаар:
• MNS 6505:2015 Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага, Монгол улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоол, өмнөх хяналт шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж,
• Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоол, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 10.2 дугаар зүйлийн 3 дахь, 10.3 дугаар зүйлүүдийг танилцуулан,
• Импортоор оруулж ирсэн гарал үүсэл нь тодорхой бус алт, мөнгөн эдлэлийг сорьцын шинжилгээнд хамруулж, баталгаажуулсны үндсэн дээр худалдан борлуулах, сорьцын баталгаажуулалтад хамрагдах мэдээлэл арга зүйн талаар зөвлөгөө өгч ажиллаа.
Сорьцын баталгаажуулалт хийгдээгүй 9 ААНБ, иргэний 138 ш бүтээгдэхүүнийг лацдаж албан шаардлагыг 30 хоногийн хугацаатай өглөө.
![](https://masm.gov.mn/da/images/news/1667289446_306989619_1552476115188850_5004625385163949287_n.jpg)
![](https://masm.gov.mn/da/images/news/1667289488_312477888_673523077763671_7761763051930431718_n.jpg)