"Дэлхийн стандартын өдөр"-ийг угтаж 2022.10.13 ний өдөр Дархан захын Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв дээр "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр иргэдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн танилцуулга хийгдэж, стандартын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа.