Стандарт, хэмжил зүйн газраас 2024 оныг “Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтнүүд аймгийн Онцгой байдлын газрын 35 офицер, алба хаагчдад Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт”, хүнсний аюулгүй байдлын талаар болон хүнс худалдан авахад анхаарах зүйл, шошгын стандартын талаар сургалт, мэдээлэл хийлээ.