Дэлхийн Хэмжил зүйн өдөр бол бидний өдөр тутмын амьдралд үзүүлэх хэмжлийн үр нөлөөг 80 гаруй улс орон жил бүр тэмдэглэдэг арга хэмжээ юм.
1875 оны 5 дугаар сарын 20-нд Метрийн хэлэлцээрт гарын үсэг зурсныг тохиолдуулан хэмжил зүйн чиглэлээр ОлонУлсын албан ёсны хамтын ажиллагааны эхлэл болсон гэж үзэж энэ өдрийг сонгосон байна.
Жин хэмжүүрийн Олон Улсын товчоо (BIPM), Хууль эрхийн хэмжил зүйн Олон Улсын байгууллага (OIML) хамтран хэмжил зүйн асуудал эрхэлсэн үндэсний байгууллагуудыг оролцуулан Дэлхийн Хэмжил зүйн өдрийг жил бүр зохион байгуулж, тэмдэглэдэг.
Дэлхий даяар үнэн зөв хэмжил хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор ажилладаг хэмжил зүйн Олон Улсын нийгэмлэг нь Дэлхийн Хэмжил зүйн өдөрт зориулан зурагт хуудас, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд сурталчлахыг хичээдэг. Өмнө нь дэлхийн эрчим хүчний боломж, аюулгүй байдал, инноваци, спорт, байгаль орчин, анагаах ухаан болон худалдааны зэрэг хэмжилд зориулсан сэдвүүд хамаарч байсан болно.
2022 оны Дэлхийн хэмжил зүйн өдрийг "Дижитал эрин дэх Хэмжил Зүй" сэдвийн дор тэмдэглэж байна. Дижитал технологи нь хэмжил зүйн нийгэмлэгт шинэ эргэлтийг авчирах ба энэ нь өнөөдийн нийгмийн хамгийн шинэлэг чиг хандлагын нэг болж байгаа тул энэхүү сэдвийг сонгосон.
![](https://masm.gov.mn/da/images/news/1652166005_279707978_2830240920613022_4299364297258741680_n.jpg)