"Дэлхийн стандартын өдөр"-ийн хүрээнд зохион байгуулагдсан баярын хурлын үйл ажиллагаанд Дархан -Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат нар оролцож эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган амжилттай ажилласан зарим албан хаагчдыг шагнасныг гардуулан өгч, нийт ажилтан албан хаагч нарт баярын мэнд хүргэлээ. Энэ өдрийг тохиолдуулан 999 дугаарт алтан гулдмай сорьцлуулсан үйлчлүүлэгчдээ Дурсгал гардуулав. Мөн тус хуралд Баянхонгор аймгийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн албан хаагч нар оролцлоо.