Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх аймгийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны 2 дугаар хурал 2023 оны 1-р сарын 27-ны өдөр хуралдав. Нийт 25 ААНБ-ын 1 нэр төрлийн 1 бүтээгдэхүүн, 5 нэр төрлийн 24 үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, үнэлгээний дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 1 ААНБ-ын 1 үйлчилгээний газрыг хойшлуулж, 1 нэр төрлийн 1 бүтээгдэхүүн, 5 нэр төрлийн 23 үйлчилгээний газарт "Тохирлын гэрчилгээ" олгохоор шийдвэрлэлээ.