Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх аймгийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн 2022 оны 14 дүгээр хурал 2022 оны 12-р сарын 19-ний өдөр хуралдав. Нийт 2 бүтээгдэхүүн, 2 үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангаагүй 1 бүтээгдэхүүн, 1үйлчилгээний газарт хугацаатай үүрэг даалгавар албан зөвлөмж өгч, шаардлагын хэмжээнд үнэлэгдсэн 1 бүтээгдэхүүн, 1 үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ.