Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, 3.3.7. Төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх; заалтын хүрээнд Дархан Стандарт Хэмжилзүйн хэлтэс нь 2022 оны 4-р сард Монгол бичгийн анхан шатны сургалт авсан билээ. Өнөөдөр 2022.11.15 ний өдөр II шатны сургалтаа авч эхэллээ. Энэхүү сургалтын маань зорилго нь цахим орчинд Монгол бичгээр бичиж сурах явдал юм.