Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын чуулганы хүрээнд судлаач, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн ажилтнууд, Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд "Чанар-стандартын хэрэгжилт" илтгэлийн уралдааныг зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Монгол хэлээр бичигдсэн байх;
- Microsoft word программ дээр Arial фонтоор үсгийн 11 хэмжээтэй, мөр хоорондын зай single, А4 форматаар 8 хүртэл хуудастай;
- Оролцогчийн мэдээлэл: Овог нэр, мэргэжил, эрдмийн зэрэг, цол, ажилладаг байгууллага, цахим хаяг бичих (багаар оролцох бол гишүүд тус бүрээр);
- Хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, үр дүн, дүгнэлт санал, ашигласан эх сурвалж гэсэн ерөнхий бүтэцтэй, эшлэл зүүлтийг ашигласан байх;
- Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй;
Шалгарсан нэг илтгэлийг Үндэсний чанарын чуулганд 10-15 слайдаар 15 минутад багтаан танилцуулна.
Шалгаруулалтыг ажлын хэсэг явуулж, шалгарсан илтгэлийг эргэж мэдээлнэ.
Шагналын сан: 500,000 төгрөг
Илтгэлийн материал авах хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл