ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ХӨТӨЛБӨР
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН(СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ, СТАНДАРТЫН САЛБАР САН, АРХИВ, БИЧИГ ХЭРЭГ)- ИЙ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн(сургалт мэдээлэл, стандартын салбар сан, архив, бичиг хэрэг)-ний албан тушаалд холбогдох материалаа bayanulgii@masm.gov.mn цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтыг https://masm.gov.mn/bug/ цахим хуудсанд байршуулсан болно.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд албан ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл(ангилал, зэрэглэл-ТЗ-9)болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх. Үүнд:
Боловсрол:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил: Багш мэргэжлийн /0114/
Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүл зүй /03/
Бизнес ба удирдахуй /041/
Байгалийн шинжлэх ухаан, математик, статистик /05/
Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /06/
Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /07/
Бүрдүүлэх материал:
1. Шилжин ажиллах тухай хүсэлт
2.Төрийн албан хаагчийн анкет;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5.Нийгмийн даатгалын дэвтэр (хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
6.Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
7.Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;
8.Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
9.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia-аас татан авах);
Материал хүлээн авах:
Хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээн авах хаяг: bayanulgii@masm.gov.mn цахим шуудан хаягаар
Холбоо барих утас: 94667382
2024.03.14
Хавсралтууд
Албан тушаалын тодорхойлолт баталсан 2023 оны А/89 дүгээр тушаал
https://masm.gov.mn/bug/pdf/1705310647_89 тушаал.pdf
Хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт
Хэмжтил зүйн хяналтын Улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт
Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт
Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт
Хэмжих хэрэгслтийн баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ТОГТООМЖ
- Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/
- Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/
- Төсвийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/
- Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам /Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоол/
- Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 31/31 дүгээр тогтоол/
- Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам /Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоол/
- Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоол/
- Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоол/
- Aлбан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоол/
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм үзэх
Сонгон шалгаруулалтын зар /үзэх/
Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангах хөтөлбөр /үзэх/
Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр /үзэх/
Хэлтсийн хүний нөөцийн чадавхи /Үзэх/
Байгууллагын хүний нөөцийн стратеги Үзэх
Сэтгэл ханамжийн судалгааны дүн Үзэх
Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох, чиглэлээр дотоод журамд өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг зохион байгуулсан тухай. Үзэх
Төрийн үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь:
№ |
Албан тушаал |
Овог нэр |
Цахим хаяг |
Утасны дугаар |
Ажлын цаг, иргэдийг хүлээн авах цаг |
1 |
Архив, бичиг хэргийн ажилтан |
Н.Маншук |
bayanulgii@masm.gov.mn |
7042-2562 |
08:00-17:00 |
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм үзэх
Сонгон шалгаруулалтын зар /үзэх/
Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангах хөтөлбөр /үзэх/
Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр /үзэх/
Хэлтсийн хүний нөөцийн чадавхи /Үзэх/
Байгууллагын хүний нөөцийн стратеги Үзэх
Сэтгэл ханамжийн судалгааны дүн Үзэх
Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох, чиглэлээр дотоод журамд өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг зохион байгуулсан тухай. Үзэх
Төрийн үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь:
№ |
Албан тушаал |
Овог нэр |
Цахим хаяг |
Утасны дугаар |
Ажлын цаг, иргэдийг хүлээн авах цаг |
1 |
Архив, бичиг хэргийн ажилтан |
Н.Маншук |
bayanulgii@masm.gov.mn |
7042-2562 |
08:00-17:00 |
ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг тус тус үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. /энд дарж журамтай танилцана уу/
Нэг. Журам заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
- Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.
Хоёр. “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3-т заасан дарааллын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:
- Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;
- Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч;
- Бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.
Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
- Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас;
- Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:
Ø Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;
Ø Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;
Ø Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн дээд үнэлгээ авсан байх /A, B, БҮРЭН ХАНГАЛТТАЙ/.
Дөрөв. Албан тушаалд тавигдах шаардлага
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасантай холбоотойгоор өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй бол, тухайн ангиллын мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн лавлагааг үндэслэж төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 06 дугаар хавсралтын “Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Туршлага” хэсэгт тавигдсан “Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэснийг “Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно” гэж өөрчилсөн тул “Туршлага” болон “Мэргэшил” хэсэгт заасан шаардлагыг шаардахгүйгээр төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулах. /энд дарж тогтоолтой танилцана уу/
Тав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.
Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
Зургаа. Сонгон шалгаруулалтын хуваарь
Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.
1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг; (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
2. Дүн шинжилгээ хийх чадвар;
3. Асуудал шийдвэрлэх чадвар;
4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
5. Багаар ажиллах чадвар;
6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.
Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.
Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
Долоо. Шалгалтад оролцоход анхаарах зарим асуудал: /Дэлгэрэнгүй зөвлөмж/
Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Гүйцэтгэх ТЗ – 5, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Файл үзэх