Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай 2022 онд байгуулсан Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг Баян-Өлгий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд тусгагдсаны дагуу тус аймагт зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн төлөвлөгөөний дагуу Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген 2022.04.10-04.12-ны өдрүүдэд сургалтад амжилттай оролцлоо. Мөн Аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнээс авсан бие бялдрын сорил, дадлагад багаараа 3-р байр эзлэв.
Таалагдлаа
Сэтгэгдэл