ШИНЭ СТАНДАРТ
MNS EN 13167 : 2022 Барилгын дулаан тусгаарлах материал, Хөөсөн шил (CG) бүтээгдэхүүн. Техникийн шаардлага
Хамрах хүрээ
Энэхүү стандарт нь барилгад хэрэглэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүрээсэн өнгөлгөөтэй, өнгөлгөөгүй хөөсөн шил (CG)–д хамаарах ба бүтээгдэхүүний ангилал, шатлал, шинж чанарт тавих техникийн шаардлагыг тогтоох, мөн энэ төрлийн бүтээгдэхүүнийг хавтан хэлбэрээр үйлдвэрлэх ба тэдгээрийн уулзвар болон гадаргууд нь углуурга, ховил гаргаж нийлүүлэхэд мөн адил хамаарна. Тус стандартад хамарч буй бүтээгдэхүүнүүд нь дулаан тусгаарлах системүүд болон нийлмэл хавтангуудыг угсармал хэлбэрээр ашигладаг. Эдгээрт хамаарч буй системүүдийн үзүүлэлтүүд тус стандартад хамрагдахгүй. Энэхүү стандартад материалын шинж чанарыг тодорхойлох сорил туршилтын арга аргачлал, тохирлын үнэлгээний заавар, таних тэмдэглэгээ ба хаяглалт зэргийг тусгасан болно. Тус стандарт нь тодорхой зорилгоор ашиглахад тохиромжтой илэрхийлэх бүтээгдэхүүнээс авч үлдсэн өгөгдсөн шинж чанаруудын шаардлагатай түвшинг тусгаагүй. Тодорхой зорилгоор ашиглах тохиолдолд шаардагдах норм үзүүлэлтийг тухайн стандарттай зөрчилдөхгүй стандартууд эсвэл журмуудаас харах шаардлагатай. Энэхүү стандарт нь дулаан дамжуулалтын эсэргүүцлийн нэрлэсэн утга нь 0.50 м2 К/ Вт –аас бага эсвэл 10 0С дундаж температурт тодорхойлсон дулаан дамжилтын илтгэлцүүр 0.06 Вт/(м К) –ээс их байх бүтээгдэхүүнд хамаарахгүй болно. Энэхүү стандарт нь гэр ахуйн болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зориулалттай бүтээгдэхүүнд хамаарахгүй. (EN 14305 стандартад хамрагдсан).
estandard.gov.mn