ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СТАНДАРТ , ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2023 оны 1 дүгээр сарын 17 -ны өдөр Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримталж байгаа бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төрийн бүтээмжийг стандарттай уялдуулах талаар албан хаагчидтай уулзалт хийж тэдний санал бодлыг сонслоо.
Уулзалтад Шадар сайдын зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Ц.Уртнасан, Стандарт, хэмжил зүйн газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Засаг даргын тамгын газрын дарга Б.Мухамед нар оролцлоо.
Энэ үеэр стандарт хэмжил зүйн салбарын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд тус хэлтэст “Toyota Haice” загварын авто машин гардууллаа.
All reactions:
You, Gulzada Rahat, Unerhan Dariash and 161 others