Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан 12-15/01 дугаартай удирдамжийн дагуу улс хооронд болон хот хооронд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 4 аж ахуйн нэгжид хэмжил зүйн чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Хяналтын явцад зорчигчдын ачааг жинлэж байгаа 20 худалдааны жинг улсын баталгаажуулалтад хамруулан гэрчилгээтэй болгов. Мөн дээрх 4 компанийн удирдлагуудад хэмжлийн сөрөг үр дагавраас сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэв.
Хэмжих хэрэгсэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах утас: 70422562
![](https://masm.gov.mn/bug/images/news/1716885848_433610167_122168081156027946_351890765876106361_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1716885876_433575765_122168081282027946_4231279192803506871_n.jpg)