Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан 12-15/01 тоот удирдамжийн дагуу Өлгий сумын хэрэглэгчдэд нүүрс нийлүүлэн борлуулалт хийж байгаа 17 иргэн, 24 тээврийн хэрэгсэлд 2024 оны 03 дугаар сарын 18-ний төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад баталгаажуулалтад хамрагдаагүй жингээр нүүрс худалдаж байсан зөрчил илэрсэн.
Зөрчлийг газар дээр нь арилгуулж 7 жинг улсын ээлжит баталгаажуулалтад хамруулан гэрчилгээтэй болгов. Нүүрс худалдаж байгаа болон худалдан авч байгаа иргэдэд хэмжлийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
![](https://masm.gov.mn/bug/images/news/1716885726_433879020_122167887530027946_7650170697151698283_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1716885752_433536866_122168081336027946_4042606835145941694_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1716885769_433739578_122167887836027946_5091712055580715614_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1716885786_433908789_122167887776027946_2279591023158567349_n.jpg)