Стандарт, хэмжил зүйн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Л.Дэлгэрмаа Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Томилолтоор ажиллах хугацаандаа Тэс Петролиум ХХК -ийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын хурдны тоолуур болон СУАТ ХХК -ийн усны тоолуурын лабораторийн усны тоолуурын эталон төхөөрөмжид шалгалт тохируулгын ажил гүйцэтгэж, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан Өлгий угсралт ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав.
![](https://masm.gov.mn/bug/images/news/1654244991_7ece7fa6-36ac-471d-ab01-f663499c7671.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1654245011_cc738536-ada3-44ee-bc44-30060f085e51.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1654245026_f7d780ab-a649-409a-b63a-1e858df35c42.jpg)