Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Зарлигаар төр түмнийхээ төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлж Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ахмад ажилтан А.Ханатыг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн" одонгоор, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын шинжээч Р.Гүлзадааг "Алтангадас" одонгоор шагналаа.
Төр засгаар ажил хөдөлмөрөө үнэлүүлж төрийн одонгоор энгэрээ мялаасан ахмад ажилтан А.Ханат, Р.Гүлзада нартаа баяр хүргэж, ажил амьдралд нь өндөр амжилт хүсье.