ТӨЛӨВЛӨГӨӨТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Тус хэлтсээс Монгол үндэстний уламжлалт “Цагаан сар”-ын баяр болох гэж байгаатай холбоотойгоор салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 12/10 дугаар удирдамжийн дагуу Өлгий сумын нутаг дэвсгэрт хүнсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хийх хяналт шалгалтыг эхлүүлээд байна.
Хяналт шалгалтын явцад:
Худалдаа үйлчилгээ, савлагаанд ашиглаж байгаа жин нь загварыг баталсан гэрчилгээтэй, шалгалт баталгаажуулалтад хамрагдсан, баталгаажуулалтын гэрчилгээтэй эсэх
Савласан бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь “Савласан бүтээгдэхүүний шошгод тавих шаардлага” MNS OIML R 79:2017 стандартын шаардлага хангаж байгаа эсэх
Тухайн бүтээгдэхүүн нь хаяг, шошгод тэмдэглэгдсэн цэвэр жиндээ хүрч байгаа эсэх, зөвшөөрөгдөх хэлбэлзлийн алдаанд байгаа эсэх зэрэг үйл ажиллагаанд Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох стандартын дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Шалгалтаар явцад илэрсэн зөрчилд холбоотой зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа болно. Шалгалт үргэлжилж байна.