Монгол Улсын ерөнхий сайдын баталсан төлөвлөгөөний дагуу салбар бүрт залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах тухай, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үлгэрчилсэн дүрэм батлах тухай тушаалын дагуу СХЗГ-т Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ үеэр тус зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны чиглэл, тэргүүлэгч гишүүд, тэргүүн, нарийн бичгийг хэрхэн сонгох зэрэг мэдээлэл солилцсон юм. Залуучуудын хөгжлийн зөвлөл нь салбарын залуучуудын хөгжил, оролцоо, тулгамдаж буй асуудлыг авч хэрэгжүүлэх ажлыг чиглэл болгон ажиллах юм.