Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан “Дэлхийн Стандартын өдөр, Стандарт, хэмжил зүйн салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу 2022 оны 10 дугаар сарын 12 -ны өдөр Өлгий сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болон худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд Өлгий сумын дэргэдэх Иргэдийн танхимын зааланд салбарын хууль тогтоомж, журам, бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, “MNS 5021-1:2019 Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага”, “MNS 2488:2021 Жигнэмэл гурилан бүтээгдэхүүн.Техникийн ерөнхий шаардлага” “MNS 4578:2021 Чанамал гурилан бүтээгдэхүүн.Техникийн ерөнхий шаардлага” “MNS 5760:2020 Хагас боловсруулсан гурилын бэлдэц. Техникийн ерөнхий шаардлага” “MNS1804 :2006 Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага” стандартуудыг танилцуулан баталгаажуулалтын мэдээллийн нэгдсэн сан болон хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөв.