"Дэлхийн чанарын өдөр-Үндэсний чанарын 7 хоног"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Аймгийн Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалтаар стандартчилал, баталгаажуулалт, тохирлын үнэлгээ, чанар, стандарт, бүтээгдэхүүний аюулгүйн тэмдгийн тухай болон худалдаа аж үйлдвэрийн үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээ мэдээллээр хангаж ажиллав.
Сургалтанд 30 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож, арга зүйн зөвлөмж, шаардлагатай материал, гарын авлагаар хангагдан, дээрхи сэдвийн дагуу харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.