MNS 6688 : 2017
Автотээврийн хэрэгслээр мал, амьтан тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага
Хамрах хүрээ
Энэ стандарт нь автотээврийн хэрэгслээр мал, амьтныг нэг цэгээс нөгөө цэг рүү тээвэрлэхэд аюулгүй, тайван, эрүүл ахуйн шаардлага хангасан, нөхцөлд тээвэрлэх үйл ажиллагаанд хамаарна.
Энэхүү стандартыг мал, тэжээвэр амьтны тээвэрлэлт эрхлэх, зуучлах, тээвэрлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, энэ чиглэлээр ажилладаг бүх байгууллага, хяналт тавих эрх бүхий албан тушаалтан мөрдөнө. Тайлбар: Зэрлэг амьтан тээвэрлэхэд энэхүү стандартыг ашиглаж болно.
Like
Comment
Share