MNS 6458:2014 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах. Ерөнхий шаардлага
Агуулахыг дараах газруудад байрлуулж болохгүй. Үүнд:
- Хүн ам суурьшсан орон сууцны хороолол, гэр хорооллын нутаг дэвсгэрт;
- Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд;
- Үерийн усны аманд;
- Хүн амын унд ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн дотор;
- Зэргэлдээх барилга, байгууламжаас дор дурдсанаас бага зайд байрлаж болохгүй:
- Тэсрэмтгий бодис хадгалах агуулахын хувьд 250 м-ээс бага зайд;
- Шатамхай бодис хадгалах агуулахын хувьд 30 м-ээс бага зайд;
- Тэсрэмтгий болон шатамхай бодисоос бусад бодис хадгалах агуулахын хувьд 6 м-ээс бага зайд.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү