MNS 6358 : 2012
Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрлийг хүсэгч, эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагад тавих ерөнхий шаардлага
Хамрах хүрээ
Энэ стандартаар хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зохион байгуулалт, боловсон хүчин, баримт бичиг, үзүүлэх үйлчилгээ, ажлын эталон, техник тоног төхөөрөмж, ажлын байранд тавих ерөнхий шаардлагыг тогтооно.