САЛБАРЫНХАА "ШИЛДЭГ ХЭЛТЭС" БОЛЖ ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА.
Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 2023 оны 03 дугаар сарын 30-31-ны өдөр боллоо. Стандарт, хэмжил зүйн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа болон 2023 онд Стандарт, хэмжил зүйн салбарын дэвшүүлсэн зорилтын талаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм. Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген СХЗГ-ын даргатай 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, гарын үсэг зурлаа. 2022 оны ажлаараа улсад 2-р байр эзлэв. Хамт олондоо баяр хүргэе.
All reactions: