Намрын ээлжит баталгаажуулалтын ажлын хүрээнд хэмжих хэрэгслийн мэргэжилтэн П.Мурат, хэмжүүр баталгаажуулалтын техникч Р.Түмэнбаяр нар Цагааннуур тосгон, Алтанцөгц. Буянт сумдын цахилгааны хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулж 324 ш цахилгааны тоолуурт баталгаажуулалтын гэрчилгээ олголоо. 13 ширхэг тоолуур стандартын шаардлага хангаагүй тул “Мэдэгдэл” олгосон.